3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хүний дархлал хомсдолын вирус" гэж зөвхөн хүний биеийн дархлалын эсүүдийг сонгомлоор гэмтээдэг вирус /ретровирус/-ыг;

3.1.2."дархлалын олдмол хомсдол" гэж хүний дархлал хомсдолын вирусын нөлөөгөөр хүний биеийн дархлалын эсүүд гэмтэж, дархлалын тогтолцоо алдагдсанаар өвчин, эмгэг илрэхийг;

3.1.3."хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх" гэж хүний дархлал хомсдолын вирусын халдвар тархахад нөлөөлж байгаа нөхцөл, шалтгааныг арилгах, тархалтыг бууруулахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн цогц арга хэмжээг.

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ,ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.