4 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
4.1.Засгийн газар хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хяналт тавих;
4.1.2.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар улсын хэмжээнд баримтлах төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, эдийн засаг, санхүү, нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон арга хэмжээ авах;
4.1.3.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороо ажиллуулах;
4.1.4.энэ хуулийн 4.1.3-т заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах.
4.2.Энэ хуулийн 4.1.3-т заасан Үндэсний хороо ажлын албатай байна.