14 дугаар зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлэх

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлэх

14.1.Дараахь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан цахим мэдээллийн сүлжээнд байрлуулна:

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;

14.1.2.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн;

14.1.3.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд;

/Энэ заалтад 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.1.4.Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний орлогч, гишүүн;

14.1.5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;

14.1.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч;

14.1.7.Монгол банкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч;

14.1.8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;

14.1.9.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга;

14.1.10.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;

14.1.11.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;

14.1.12.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга;

14.1.13.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн;

14.1.14.Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга;

14.1.15.Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн;

14.1.16.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;

14.1.17.Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн;

14.1.18.Ерөнхий аудитор, түүний орлогч;

14.1.19.Засгийн газрын агентлагийн дарга;

14.1.20.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.21.аймаг, нийслэлийн Засаг дарга;

14.1.22.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч.

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байна.

14.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдах ба иргэд мэдээлэл авах боломжийг хангана.

14.4.Иргэд амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдээлэл авч болох бөгөөд тэдгээрт мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батална. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.5.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаар жил бүр олон нийтэд мэдээлнэ.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.