19 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тавигдах шаардлага

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тавигдах шаардлага

19.1.Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилно.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

19.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмийг Авлигатай тэмцэх газрын дарга батална.

19.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч зэрэг дэвтэй байх бөгөөд түүнийг олгох журмыг Улсын Их Хурал батална.

19.4.Авлигатай тэмцэх газрын захиргаа, үйлчилгээний ажилтны эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна.

19.5.Авлигын болон албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байсан этгээдийг Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилохыг хориглоно.

/Энэ хэсгийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.