25 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
25.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагч Төрийн албаны тухай хууль болон энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглох үйлдлээс гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
25.1.1.нам, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, тэдгээртэй адилтгах бусад байгууллагын гишүүнээр элсэх, удирдах албан тушаалд сонгогдох, томилогдох;
25.1.2.албан үүрэгтэй нь холбогдож илэрхий болсон буюу өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах; /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.1.3.удирдлагын тусгайлан өгсөн зөвшөөрөлгүйгээр албан ажлын-хаа талаар нийтэд болон бусдад мэдээлэл өгөх, мэдээлэл дамжуулах;
25.1.4.Авлигатай тэмцэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр албаны болон хувийн ажлаар гадаадад зорчих;
25.1.5.дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний зардлаар аялах, жуулчлах, амрах;
25.1.6.тогтоосон журмыг зөрчиж бусдаас бэлэг дурсгалын зүйл авах.
25.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагчид нь хоорондоо нэг гэр бүлийн буюу төрөл садангийн холбоотой байхыг хориглоно.
25.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүрэг гүйцэтгэж байх үедээ өөрт нь илэрхий болсон нууцыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш ямар нэгэн зорилгоор ашиглахыг хориглоно.