26 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд тавих хяналт
26.1.Улсын Их Хурал авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.2.Авлигатай тэмцэх газар гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагааны хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг Улсын Их Хурлын Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо хянан шалгана. /Энэ хэсэгт " гүйцэтгэх ажлын тухай" гэснийг "гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагааны" гэж, "Тусгай хяналтын" гэснийг "Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын" гэж 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
26.3.Прокурорын байгууллага нь Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт тавина.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/