101 дугаар зүйл. Байгаль орчны аудит
1.Байгаль орчны аудитыг байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хоёр жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ.
2.Байгаль орчны аудит хийх зардлыг төлөвлөгөөт хугацаанд хийж байгаа тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллага, төлөвлөгөөт бус хугацаанд Засаг дарга, эсхүл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аудит хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд захиалагч тал хариуцна.
3.Байгаль орчны аудитын үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.
4.Байгаль орчны аудит хийх аргачлалын журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Төрийн аудитын байгууллагаас байгаль орчны санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
/Энэ зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/