291 дугаар зүйл. Улсын байцаагч, байгаль хамгаалагчийн нийгмийн болон эрхээ хэрэгжүүлэх баталгаа

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

291 дугаар зүйл. Улсын байцаагч, байгаль хамгаалагчийн нийгмийн болон эрхээ хэрэгжүүлэх баталгаа

1.Улсын байцаагч, байгаль хамгаалагч нь нийгмийн болон эрхээ хэрэгжүүлэх дараахь баталгаагаар хангагдана:

1/ төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг тэтгэвэрт гарахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгох;

/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/ажил үүргээ гүйцэтгэх зориулалтаар унаа, дүрэмт хувцас, галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэлээр хангагдах.

2.Улсын байцаагч, байгаль хамгаалагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын нөлөөгөөр хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт нь дараахь буцалтгүй тусламж, цалингийн зөрүүг олгоно:

1/хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлэгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг ;

2/хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг;

3/амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь хохирогчийн 3 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж;

4/энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг төсвөөс олгож, түүнтэй тэнцэх хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

5/хуульд заасан бусад баталгаа.

/Энэ зүйлийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

БАЙГАЛЬ ОРЧИН, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ ТАЛААРХИ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.