22 дугаар зүйл. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутаг

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутаг

1.Хүний үйл ажиллагаа болон байгалийн үйл явцаас шалтгаалан байгаль орчин, хүн ам, мал, амьтан, ургамал, тэдгээрийн удмын санд хөнөөл учруулахуйц хортой нөлөөлөл, өөрчлөлт үүссэн нутаг дэвсгэрийг байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутаг гэнэ.

2.Байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутагт хамрах бүсийн заагийг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

3.Байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас сэргийлэх, түүний эх үүсвэрийг хязгаарлах, хор уршгийг арилгах, байгаль орчныг засаж сайжруулах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээг төрийн захиргааны төв байгууллага, иргэний хамгаалалтын алба, бүх шатны Засаг дарга, холбогдох бусад байгууллага хамтран авч хэрэгжүүлнэ.

4.Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын хор уршгийг арилгах зардлыг улсын төсвөөс гаргаж, учруулсан хохирлын шалтгааныг тогтоосны дараа түүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.