21 дугаар зүйл. Байгаль орчныг бохирдохоос хамгаалах

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Байгаль орчныг бохирдохоос хамгаалах

1.Байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлж үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдал хаяхыг байгаль орчныг бохирдуулах гэнэ.

2.Бохирдуулах эх үүсвэрийн улсын нэгдсэн бүртгэлийг төрийн захиргааны төв байгууллага хөтөлнө.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдлаар байгаль орчныг бохирдуулахгүй байх талаар дараахь үүрэгтэй:

1/хортой, аюултай бодис болон хог хаягдлыг гагцхүү тусгайлан тогтоосон зориулалтын газар зөвшөөрөгдсөн аргаар булах, устгах;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2/хог хаягдлыг ялган, зориулалтын саванд цуглуулан, тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгслээр зөөж тогтоосон цэгт хаях;

3/оршин суугаа /оршин байгаа/ орчноо болон нүүхдээ бууцаа цэвэрлэж, шаардлагатай бол ариутгаж байх;

4/хашаа, байрныхаа орчны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх.

4.Цацраг идэвхт болон химийн хортой, аюултай бодис, тэдгээрийг агуулсан нэгдлийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмыг хуулиар, үйлдвэрлэл, ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хоргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, булах, устгах журмыг Засгийн газар тус тус тогтооно.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.