20 дугаар зүйл. Байгаль орчны чадавхийн хэм хэмжээ

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Байгаль орчны чадавхийн хэм хэмжээ

1.Хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, байгаль орчныг хамгаалах зорилгоор байгаль орчинд гаргах хортой, аюултай бодисын агууламж, үзүүлэх сөрөг нөлөөллийн түвшний хэм хэмжээ / цаашид "байгаль орчны чадавхийн хэм хэмжээ"гэх/ -г дараахь үзүүлэлтээр тогтооно:

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1/агаар, ус, хөрс дэх хими, биологийн хортой аюултай бодисын хүлцэх хэм хэмжээ;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

2/байгаль орчинд хаяж болох хортой, аюултай бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3/чимээ, шуугиан, чичиргээ, цахилгаан соронзон талбай болон физикийн бусад хортой нөлөөллийн хүлцэх хэм хэмжээ;

4/цацраг идэвхжлийн хүлцэх хэм хэмжээ;

5/газар тариалан, бэлчээр хамгаалахад хэрэглэх агрохимийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ;

6/хүнсний бүтээгдэхүүн дэх химийн бодисын зөвшөөрөх дээд агууламж;

7/байгаль орчны даацын болон нөөцийн ашиглалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ.

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, З, 4, 6-д заасан хэм хэмжээг стандартчиллын байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

3.Байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээг хэтрүүлэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд учруулсан хохирлыг өөрөө арилгах буюу мэргэжлийн байгууллагаар арилгуулж гарсан зардлыг нөхөн төлнө.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.