19 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах нийтлэг арга хэлбэр
1.Монгол Улс санхүүгийн баталгаа бүхий "Байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр"- тэй байна.
2.Төр, түүний байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг арга хэлбэрээр байгаль орчныг хамгаална:
1/нэн ховор амьтныг агнах, барих, ургамлыг бэлтгэж ашиглахыг хориглох;
2/нэн ховор, ховор амьтан, ургамлыг Монгол Улсын улаан номонд бүртгэж хамгаалах;
3/байгаль орчинд үзүүлэх хортой аюултай нөлөөллийн хэм хэмжээ, стандарт тогтоож мөрдүүлэх;
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
4/хүн амд экологийн боловсрол, хүмүүжил олгох, үндэсний өв уламжлалыг эзэмшүүлэх;
5/хоргүй, аюулгүй, бохирдолгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлэн ашиглахыг урамшуулах;
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
6/хот, тосгон, бусад суурин газрын орчинд болон гол, мөрөн, нуур, рашаан, булаг, шандын эх, ундаргын орчныг хамгаалах, эрүүл ахуйн бүс тогтоох.
7/нөхөрлөлд гэрээний дагуу байгалийн тодорхой төрлийн баялгийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг хариуцуулах.
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/