24 дугаар зүйл. Байгалийн баялгийн нөөцийн ашиглалтын дээд хэмжээ

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

1.Байгалийн баялгийн нөөцийг түүний даац, нөхөн сэргэх чадварыг харгалзан тодорхой хугацаанд ашиглаж болох хэмжээг байгалийн баялгийн нөөцийн ашиглалтын дээд хэмжээ гэнэ.

2.Байгалийн баялгийн нөөцийн ашиглалтын дээд хэмжээг байгалийн тухайн баялгийг хамгаалах, зохистой ашиглах тухай хуульд заасны дагуу тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.