25 дугаар зүйл. Байгалийн баялгийг нөхөн сэргээх
1.Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1/ховордсон амьтан, ургамлын ашиглалтыг хязгаарлах, тэдгээрийг үржүүлэх, нутагшуулах, тэжээлээр хангах зэргээр нөөцийг нь нэмэгдүүлэх;
2/байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах.
2.Харь амьтныг үржүүлэх, нутагшуулах ургамлыг тарималжуулах, эгэл биетнийг өсгөвөрлөх ажлыг төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий бусад байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ