1.Ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялаг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэн зохицуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн байгууллага гэнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
2.Мэргэжлийн байгууллагад энэ зүйлийн 1дэх хэсэгт заасан үйл ажиллагааг эрхлэн зохицуулах эрх олгох журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.Мэргэжлийн байгууллага хариуцсан нутаг дэвсгэртээ дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсгийн дугаарыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
1/төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгалийн баялгийг ашиглах гэрээ байгуулах, уг гэрээний дагуу байгалийн баялгийг ашиглах газрыг зааж өгөх;
2/байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх төсөл, төлөвлөгөө боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эрх олгосон тохиолдолд нөлөөллийн үнэлгээ хийх;
3/байгалийн баялгийн нөөцийн судалгаа хийлгэх захиалга өгөх;
4/байгалийн баялгийг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж, түймэр зэрэг байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
5/байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад технологийн хяналт тавих, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
6/хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийн өөрчлөлтийн ажиглалт хийж, мэдээг мэдээллийн санд тусгуулах;
7/байгалийн баялгийг судлах, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлэх, шаардлагатай бол төрийн захиргааны төв байгууллагад уламжлах;
8/байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, арчлах, тэдгээрийг ашиглан хууль тогтоомжид заасан журмын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх.
9/байгаль орчинд учруулсан хохирлыг энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан аргачлалын дагуу тогтоох.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/