32 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалахад төрийн бус байгууллага оролцох

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалахад төрийн бус байгууллага оролцох

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1.Байгаль орчин, түүний баялгийг хамгаалах дүрмийн зорилго бүхий олон нийтийн байгууллага болон байгалийн нөөцийн хамтын менежмент эрхлэн явуулах нөхөрлөл байгаль орчныг хамгаалах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлж болно:

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

1/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;

/Энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2/байгаль орчныг хамгаалах талаархи саналаа төрийн захиргааны төв байгууллага болон зохих шатны Хурал, Засаг даргад уламжлах;

3/экологийн сургалт, хүмүүжлийн ажлыг өөрөө болон холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

4/байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төсөл, зөвлөмж, аргачлал боловсруулж холбогдох байгууллагад танилцуулж шийдвэр гаргуулах.

2.Засгийн газар байгаль орчныг хамгаалах талаархи төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр байгаль орчныг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллагад эсхүл тухайн нутгийн иргэдийн сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулагдсан малчин өрхийн холбоо зэрэг этгээдэд шилжүүлж, түүний хэрэгжилтийг санхүүжүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН САН

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.