33 дугаар зүйл. Мэдээллийн сангийн хэлбэр
1.Мэдээллийн санг цахим хэлбэрээр бүрдүүлнэ.
2.Мэдээллийн сангийн мэдээлэл нь өгөгдөл, дуу авиа, дүрс бичлэг, зураг, график, бичгийн хэлбэртэй байна. Энэ зүйлд заасан зурган мэдээлэл нь Засгийн газраас баталсан солбилцол, өндрийн тогтолцоонд үндэслэгдэнэ.
3.Мэдээллийн сангийн өгөгдөл тоон хэлбэртэй байна.
4.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн сан олон нийтэд нээлттэй байна.