34 дугаар зүйл. Мэдээллийн сангийн тогтолцоо
1.Мэдээллийн сан нь дараахь ангилалтай байна:
1/улсын;
2/аймаг, нийслэлийн;
3/сум, дүүргийн.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн сан нь нэгдмэл байна.
3.Мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах журам болон эх мэдээний дэлгэрэнгүй жагсаалтыг Засгийн газар батална.