35 дугаар зүйл. Мэдээллийн сангийн бүрдэл
1.Улсын мэдээллийн сан дараахь зүйлийн талаархи мэдээллээс бүрдэнэ:
1/газар, түүний хөрс;
2/газрын хэвлий, ашигт малтмал;
3/ус, рашаан;
4/ой;
5/байгалийн ургамал;
6/амьтан;
7/агаар, түүний бохирдол;
8/уур амьсгал;
9/байгалийн гамшиг;
10/химийн хорт болон аюултай бодис;
11/хог хаягдал;
12/тусгай хамгаалалттай газар нутаг;
13/байгаль орчны эрх зүй;
14/байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
15/байгаль орчны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт;
16/байгаль орчны статистик мэдээлэл, тайлан;
17/байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсөв, зардал;
18/байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хүний нөөц;
19/мета мэдээллийн сан;
20/байгаль орчны талаархи бусад мэдээлэл.
21/байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээлэл;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
22/байгаль орчны холбогдолтой гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
23/.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Аймаг, нийслэлийн мэдээллийн сан энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-7, 9-12, 14-18, 20-д заасан зүйлийн талаархи мэдээллээс бүрдэнэ.
3.Сум, дүүргийн мэдээллийн сан энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-6, 9-12, 14, 15, 17, 18, 20-д заасан зүйлийн талаархи мэдээллээс бүрдэнэ.