36 дугаар зүйл. Мета мэдээллийн сан

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Мета мэдээллийн сан

1.Байгаль орчны мета мэдээллийн сан дараахь мэдээллээс бүрдэнэ:

1/мэдээллийн нэр, товч тайлбар;

2/мэдээллийн чанарын тодорхойлолт;

3/мэдээллийн үндсэн эх сурвалж;

4/ мэдээллийн тойм дүрслэл, солбилцлын тогтолцоо;

5/ мэдээллийн хэрэглээ, түгээлт.

2.Байгаль орчинтой холбоотой мэдээлэл бүрдүүлдэг иргэн, төрийн болон төрийн бус байгууллага энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг бүрдүүлэх, шинэчлэх бүрд мета мэдээллийг бүрдүүлж улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.