37 дугаар зүйл. Мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллага, хэрэгжүүлэх хугацаа
1.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан мэдээллийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жил бүрийн 2 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
2.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан мэдээллийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
3.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 7-д заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
4.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 6-д заасан мэдээллийг эрдэм шинжилгээний болон тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
5.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, 9-д заасан мэдээллийг ус цаг уур, орчны хяналт шинжилгээ болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гамшгийн нөхцөл байдал үүссэн тухай бүр улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
6.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10-т заасан мэдээллийг байгаль орчин, геологи, уул уурхай болон тухайн асуудал эрхэлсэн бусад төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
7.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11, 12-т заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
8.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13-18, 23-т заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./