52 дугаар зүйл. Нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

52 дугаар зүйл. Нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө

1.Нөхөрлөл нь бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж баталсан менежментийн төлөвлөгөөтэй байна.

2.Менежментийн төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:

1/хариуцаж байгаа байгалийн нөөц, баялгийн мэдээлэл, нутаг дэвсгэрийн хил хязгаарыг баталгаажуулсан зураг;

2/байгалийн нөөцийн хамтын менежмент явуулах нөхөрлөлийн ашиглах байгалийн нөөцийн тархацын хил хязгаар, тоо хэмжээ, даац, чанар зэрэг үзүүлэлт;

3/эдийн засаг, нийгмийн хувьд ашиг тусаа одоо, ирээдүйд үзүүлж байх нөхцөл, арга хэмжээ;

4/тухайн төрлийн байгалийн нөөцийн онцлог шинж чанарт тохирсон менежмент явуулах арга, хэлбэр;

5/нөхөрлөлийн ашиглаж, эзэмшиж байгаа байгалийн нөөцийн төлөв байдлыг хянах хяналт-шинжилгээний хөтөлбөр;

6/менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нөхөрлөлийн гишүүд тус бүрийн гүйцэтгэх үүрэг болон оролцогч талтай хамтрах ажил;

7/санхүүгийн төлөвлөгөө;

8/бүх гишүүдийн хурлаас тогтоосон бусад зүйл.

/Энэ бүлгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ бүлгийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хууль, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.