53 дугаар зүйл. Санхүүжилт

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

53 дугаар зүйл. Санхүүжилт

/Энэ зүйлийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хууль, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихад шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2.Хуульд өөрөөр заагаагүй бол байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн орлого орон нутгийн төсөвт орно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.