56 дугаар зүйл. Экологийн боловсрол, хүмүүжил
/Энэ зүйлийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хууль, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1.Засгийн газар албан болон албан бус боловсролын тогтолцооны хүрээнд иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил, байгаль орчныг хамгаалах арга, дадал олгох хөтөлбөрийг баталж биелэлтийг зохион байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2.Экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:
1/сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуульд байгаль орчныг хамгаалах анхны мэдлэг, хүмүүжил олгох; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2/коллеж, их, дээд сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллагад мэргэжлийн чиг баримжааг харгалзан байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах шинжлэх ухааны үндэс, эрх зүйн мэдлэг олгох; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3/хэвлэл, мэдээллийн хэрэгслээр экологийн мэдлэг, байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил, хууль тогтоомж сурталчлах.