55 дугаар зүйл. Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамж
/Энэ зүйлийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хууль, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1.Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамжид байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгосны хураамж, нөөц ашигласны төлбөр, зөвшөөрсөн хэмжээнд хог хаягдал, бохирдуулах бодис гаргасны төлбөр хамаарна.
2.Эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан болон зөвшөөрөлгүй агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг болон зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хог хаягдал, бусад бодис гаргахад нөхөн төлбөр ногдуулна.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийг орон нутгийн төсөвт оруулна.
/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр, хураамжийн дээд, доод хэмжээ, төлөх журмыг хуулиар тогтооно.