3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."Хадгаламжийн даатгалын корпораци" гэж энэ хуульд заасан банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;

3.1.2."хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа" гэж энэ хуульд заасны дагуу банкнаас харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг Хадгаламжийн даатгалын корпорацид даатгуулах, даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлөх, банкны актив, пассивыг шилжүүлэх, тусгай зориулалтын банк байгуулах үед шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.3."банк" гэж Банкны тухай хуулийн 3.1.1-д заасан хуулийн этгээдийг болон мөн хуульд заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл авч, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбарыг;

3.1.4.“даатгагдах хадгаламж” /цаашид “хадгаламж” гэх/ гэж банкин дахь харилцах болон мөнгөн хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.5."хадгаламжийн даатгалын сан" гэж энэ хуулийн 10.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн, энэ хуулийн 11.1-д заасан зориулалтаар зарцуулах хөрөнгийг;

3.1.6."даатгалын тохиолдол" гэж Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргасныг;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.7."хамтарсан данс" гэж банкин дахь дангаар, эсхүл хамтран захиран зарцуулах эрхтэй хоёр буюу түүнээс дээш этгээдийн эзэмшлийн нэг дансыг.

3.1.8."санхүүгийн дэмжлэг" гэж банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд актив, пассивын зөрүүг нөхөх, эсхүл тусгай зориулалтын банкны өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулах зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорациас мөнгөн хөрөнгө шилжүүлэхийг;

3.1.9.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.