4 дугаар зүйл. Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын зарчим

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын зарчим

4.1.Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгал /цаашид "хадгаламжийн даатгал" гэх/-ын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

4.1.1.санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах;

4.1.2.энэ хуулийн 8.1-д заасан даатгалын нөхөн төлбөрийг төлөхдөө тухайн банкны хадгаламж эзэмшигч бүрийг хамруулах;

4.1.3.Банкны тухай хуулийн 6.1.1, 6.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий банк хадгаламжийн даатгалд хамрагдах;

4.1.4.ил тод, хариуцлагатай байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.