5 дугаар зүйл. Хадгаламжийн даатгал

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хадгаламжийн даатгал

5.1.Банкны тухай хуулийн 6.1.1, 6.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий банк хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг энэ хуульд заасны дагуу хадгаламжийн даатгалд заавал даатгуулж, даатгалын хураамж төлнө.

5.2.Монголбанк банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон тухай бүр энэ тухай Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ.

5.3.Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 5.1-д заасны дагуу хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд оролцож байгааг нотолсон гэрчилгээг тухайн банкинд олгоно.

5.4.Дараах тохиолдолд хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд банкны оролцох оролцоо дуусгавар болно:

5.4.1.даатгалын нөхөн төлбөрийг олгож дууссан;

/Энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.4.2.банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болсон; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.4.3.Энэ хуулийн 11.1.2-т зааснаар шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.