3 дугаар зүйл. Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад баримтлах зарчим
3.1.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад дараах зарчим баримтална:
3.1.1.байр зүйн зурагт суурилсан байх;
3.1.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцсэн байх;
3.1.3.хаяг давхардахгүй байх;
3.1.4.хаяг үнэн зөв, энгийн, ойлгомжтой байх;
3.1.5.кадастрын бүртгэлээр баталгаажсан байх;
3.1.6.хаягжуулах ажил нэгдсэн арга зүйтэй байх;
3.1.7.хаягийн талаарх мэдээлэл хүртээмжтэй, нээлттэй байх.