17 дугаар зүйл. Пиротехникийн хэрэгсэл

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Пиротехникийн хэрэгсэл

17.1.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах болон аюулгүй ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулийн 5.1.4-т заасан дүрмээр зохицуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

17.2.Пиротехникийн хэрэгсэл үзвэрийн, эсхүл хэрэглээний зориулалттай байна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.3.Монгол Улсад ашиглах үзвэрийн болон хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийн жагсаалтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.4.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох хуулийн этгээдэд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах шаардлага тавина: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.4.1.өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан байнгын агуулахтай байх;

17.4.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй ажиллах шаардлага хангасан мэргэжлийн ажиллах хүчний талаар хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тодорхойлолт авсан байх; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

17.4.3.цагдаа, тагнуулын болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байх.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.5.Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг ашиглах хуулийн этгээд пиротехникийн хэрэгслийн мэргэжилтэнтэй байх бөгөөд цагдаа, тагнуулын болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.6.Пиротехникийн хэрэгслийн мэргэжилтний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.7.Пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг энэ хуулийн 17.5-д заасан хуулийн этгээдэд худалдана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.8.Хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийг худалдах хуулийн этгээдэд тавих шаардлагыг энэ хуулийн 5.1.4-т заасан дүрмээр зохицуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.9.Пиротехникийн хэрэгслийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр олгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.10.Пиротехникийн хэрэгслийг тээвэрлэхдээ энэ хуулийн 14.7-д заасан журмын дагуу тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах бөгөөд холбогдох зардлыг хуулийн этгээд хариуцна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.11.Энэ хуулийн 17.4.3-т заасан байгууллага хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, ашиглахад тавих шаардлага хангасан эсэх талаар саналаа гаргана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.12.Улсын хилээр нэвтрүүлж байгаа пиротехникийн хэрэгсэл, түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг гаалийн байгууллага бүртгэж, энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд тухай бүр хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.