16 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах

16.1.Энэ хуулийн 15.2.1, 15.2.3-т заасан шаардлагыг хангасан тэсэлгээний ажил явуулах нэгжтэй, өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан байнгын агуулахтай дараах хуулийн этгээд нь үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл эзэмшиж болно:

16.1.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.6-д, 8 дахь хэсгийн 8.7, 8.14, 8.15, 8.16, 8.19-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан автозам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл эзэмшигч; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.5-д заасан барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч. /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.2.Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад хуулийн этгээд нь тэсэлгээний ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

16.3.Хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглахдаа энэ хуулийн 15.3, 15.8-д заасныг болон тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг мөрдөж ажиллана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.