19 дугаар зүйл. Даатгал
19.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд оролцож байгаа хуулийн этгээд үйл ажиллагааны эрсдэл, иргэний амь нас, эрүүл мэндийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу заавал даатгуулсан байна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./