20 дугаар зүйл. Хориглох зүйл

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Хориглох зүйл

20.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах зүйлийг хориглоно:

20.1.1.энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээдэд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох болон пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах, тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл олгох; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.1.2.зориулалтын бус газарт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний болон пиротехникийн хэрэгсэл хадгалах;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.1.3.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний болон пиротехникийн хэрэгслийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.1.4.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах;

20.1.5.энэ хуулийн 9.1-д заасан аюулгүйн бүсэд хүн, тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй нэвтрэх, түр буюу байнга суурьших, бүсийн дэглэм зөрчих;

20.1.6.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг тэсэлгээний ажлын удирдагч болон хамгаалалтын ажилтнаас бусад хүн дагалдан явах;

20.1.7.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах;

20.1.8.хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, хадгалах, бусдад дамжуулан худалдах, шилжүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.