21 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг устгах
21.1.Чанарын шаардлага хангахгүй болсон, ашиглах хугацаа нь дууссан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээд нь тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасан төлөвлөгөөний дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналтын дор устгана. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг устгасан тухай үйлдсэн нотолгоог энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй холбоотой гарсан дуудлага, мэдээлэл болон зөрчил, аюул илэрсэн тохиолдолд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага аюулгүй болгох арга хэмжээг авна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН