22 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан

22.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тэсэлгээчин, пиротехникийн хэрэгслийн мэргэжилтний бүртгэл, хуулийн этгээдэд хадгалагдаж байгаа болон үйлдвэрлэсэн, импортолсон, экспортолсон, худалдсан, ашигласан, устгасан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн нэр төрөл, тоо ширхэг, байршлыг нарийвчлан тусгасан мэдээллийн нэгдсэн сантай байна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

22.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцаас санхүүжүүлнэ.

22.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд нь үйлдвэрлэсэн, импортолсон, экспортолсон, худалдсан, ашигласан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн орлого, зарлагын мэдээг тухай бүр энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

22.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сантай холбогдолтой мэдээллийг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, цагдаагийн болон тагнуулын байгууллага авч ашиглана. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.5.Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрүүлсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээ, тайланг сар тутам тагнуулын байгууллага болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

22.6.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд оролцогч хуулийн этгээд болон хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллагаас мэдээллийн нэгдсэн санд ирүүлэх мэдээллийн агуулга, давтамж, мэдээллийг баталгаажуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 5.1.6-д заасан журмаар зохицуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.