6 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
6.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын аюулгүйн бүсийг сард нэг удаа тогтоох; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.2.тэсэлгээний ажил явуулах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.1.3.Мэргэжлийн зөвлөлийг 15-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулах.
6.2.Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй болон энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хамаарал бүхий этгээдийг томилохыг хориглоно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.3.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын болон шинжээчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./