7 дугаар зүйл. Мэргэжлийн зөвлөлийн бүрэн эрх

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Мэргэжлийн зөвлөлийн бүрэн эрх

7.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар Мэргэжлийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, агуулахын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх, дүгнэлт гаргах;

7.1.2.энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, заавар зөрчсөн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох санал гаргах. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.2.Мэргэжлийн зөвлөл нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чиглэлээр мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг шинжээчээр ажиллуулж болно.

7.3.Төрийн захиргааны байгууллагаас томилогдсон Мэргэжлийн зөвлөлийн гишүүд Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар харьяа байгууллагын удирдлагадаа тухай бүр тайлагнаж байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.