11 дугаар зүйл. Зээлийн лавлагаа өгөх

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Зээлийн лавлагаа өгөх

11.1.Зээлдэгчийн сүүлийн таван жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгах бөгөөд зээлийн лавлагааг гагцхүү хэрэглэгчид өгнө. /Энэ хэсэгт 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

11.2.Хэрэглэгч зээлийн лавлагаа авах хүсэлтээ батлагдсан маягтын дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд гаргана.

11.3.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зөвхөн хууль, гэрээгээр зөвшөөрсөн хүрээнд зээлийн лавлагааг өгнө.

11.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн лавлагааг авах боломж бүрдүүлсэн компьютерийн программ хангамжийг ашигласан байна.

11.5.Хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийн дагуу зөвхөн хэрэглэгчээр бүртгэгдсэн этгээдэд зээлийн лавлагаа авах эрхийг шилжүүлж болох бөгөөд үүнээс бусад тохиолдолд уг эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй.

11.6.Мэдээллийг анх зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн мэдээлэл нийлүүлэгчийн нэр, оршин суугаа газрын хаяг, утас, цахим шуудангийн хаяг, мэдээлэл өгсөн он, сар, өдөр, мэдээлэл шинэчлэгдсэн хугацааг лавлагаанд заана.

11.7.Зээлийн мэдээллийн сангаас зээлийн лавлагаа өгөх тохиолдол бүрд зээлийн лавлагаа авагчийн нэр, зорилгыг мэдээллийн санд нэмж баяжуулна.

11.8.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс Компанийн тухай хуулийн 84.1-д заасан өөрийн эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигчийн талаарх зээлийн лавлагаа гаргаж өгөх журмыг Монголбанк тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.