10 дугаар зүйл. Зээлийн мэдээллийг ашиглах

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Зээлийн мэдээллийг ашиглах

10.1.Хэрэглэгч нь зээлийн мэдээллийг дор дурдсан зорилгоор ашиглана:

10.1.1.төрийн байгууллага нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг авч албан ажлын хэрэгцээнд ашиглах;

10.1.2.зээлдүүлэгч нь зээлийн эрсдэлийг үнэлэх зорилгоор зээлийн мэдээллийг авч ашиглах;

10.1.3.зээлдэгч зээл, төлбөрийн байдлаа хянах, санхүүгээ удирдан зохицуулах зорилгоор зөвхөн өөрт холбогдолтой зээлийн мэдээллийг авч ашиглах.

10.2.Зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглана. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.3.Энэ хуулийн 10.1, 10.2-т зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглоно. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.