15 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хориглох үйл ажиллагаа

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хориглох үйл ажиллагаа

15.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

15.1.1.зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд, түүний хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь зээлийн мэдээллийн санд хуримтлагдсан мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад тараах, задруулах, ашиглах;

15.1.2.өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа явуулах, мэдээлэл өгөх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.