101 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
101.1.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.13, 9.15-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд таван жилийн хугацаатай олгож, хугацааг анх олгосон хугацаагаар сунгана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
101.2.Энэ хуулийн 101.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
101.3.Шуудангийн сүлжээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
101.4.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд Харилцаа холбооны тухай хуулийн 14.1-д зааснаас гадна шуудангийн үйлчилгээний зэрэглэлийг тусгана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./