171 дугаар зүйл. Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн эрх, үүрэг
/Дээрх 171 дүгээр зүйлийг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
171.1.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч дараахь эрхтэй:
171.1.1.энэ хуулийн 7.1.5-д заасан бодлогын хүрээнд шуудангийн марк гаргах асуудлыг эрхлэн зохион байгуулах;
171.1.2.шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгсэл, бусад эд хөрөнгийг эзэмших, ашиглах, зохих журмын дагуу үйлчлэгчдэд ижил нөхцөлөөр түрээслүүлэх.
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
171.2.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч дараахь үүрэгтэй:
171.2.1.шуудангийн үндсэн сүлжээг орчин үеийн шуудангийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар шинэчлэх, өргөтгөх;
171.2.2.энэ хуулийн 12.1-д заасан бүх нийтийн үйлчилгээ үзүүлэх, хуульд зааснаас бусад нөхцөлд шуудангийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэх арга хэмжээ авах.
171.2.3.Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтийг хариуцах.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ