15 дугаар зүйл. Шуудангийн хэрэгсэл
15.1.Шуудангийн хэрэгсэл нь шуудангийн илгээмж хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, хүргэхэд зориулсан тоног төхөөрөмж, шуудангийн богц, шуудангийн хайрцаг болон бусад хэрэгслээс бүрдэнэ.
15.2. Шуудангийн хэрэгсэл нь төрийн болон аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байж болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.3.Шуудангийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор үйлчлэгч нь гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийг ашиглаж болно.
ҮЙЛЧЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ