11 дугаар зүйл. Хөрөнгө битүүмжлэх, түдгэлзүүлэх

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Хөрөнгө битүүмжлэх, түдгэлзүүлэх

11.1.Хийгдэхээр хүлээгдэж байгаа гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой гэж үзэх үндэслэлтэй бол Санхүүгийн мэдээллийн албаны дарга тухайн гүйлгээг ажлын гурав хүртэл өдрийн хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүх уг хугацааг сунгаж болно.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан шийдвэрийг энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр, боломжгүй бол утсаар мэдэгдэж, шийдвэрийг 24 цагийн дотор хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.3.Энэ хуулийн 11.1-д заасны дагуу гүйлгээг түдгэлзүүлэх хугацаанд Санхүүгийн мэдээллийн алба дараах арга хэмжээ авна:

11.3.1.тухайн гүйлгээний талаар гадаад, дотоодын холбогдох байгууллагаас шаардлагатай мэдээлэл цуглуулах;

11.3.2.тухайн гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой байсан гэж үзэх баримт, үндэслэл тогтоогдсон бол энэ тухай эрх бүхий хууль сахиулах байгууллагад мэдэгдэж холбогдох баримт бичгийг нэн даруй шилжүүлэн шалгуулах;

11.3.3.тухайн гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилгогүй байсан гэдэг нь тогтоогдвол гүйлгээг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг цуцалж, энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд нэн даруй мэдэгдэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.