21 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
21.1.Энэ хуульд заасан терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бүхий л зохицуулалтад үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх аливаа үйл ажиллагаа нэгэн адил хамаарна.
/Энэ зүйлийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./