221 дугаар зүйл. Үндэсний зөвлөл
/Энэ зүйлийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
221.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний бодлого, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагаар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллах бөгөөд уг зөвлөлийг тэргүүлэх албан тушаалтан болон зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
221.2.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд прокурорын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн, хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий хууль сахиулах болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага, татвар, гаалийн байгууллага, Санхүүгийн мэдээллийн албаны төлөөллийг оролцуулна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
221.3.Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Санхүүгийн мэдээллийн алба хэрэгжүүлнэ.