9 дугаар зүйл. Сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл

9.1.Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл дараах агуулгатай байна:

9.1.1.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг болон мэдээлэл хүргүүлсэн албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

9.1.2.харилцагч, хүлээн авагчийн талаарх мэдээлэл;

9.1.3.тухайн гүйлгээний утга, үнийн дүн, гүйцэтгэсэн хэлбэр, он, сар, өдөр, дансны дугаар, гүйлгээний бусад оролцогч болон данс эзэмшигчийн талаарх мэдээлэл;

9.1.4.тухайн гүйлгээг сэжиглэх болсон үндэслэл, нөхцөл байдлын тухай товч тайлбар;

9.1.5.холбогдох бусад баримт бичиг.

9.2.Санхүүгийн мэдээллийн алба нь сэжигтэй гүйлгээтэй холбогдсон этгээдийн дансны хуулбар, данс нээхэд ашигласан бичиг баримтын хуулбар, банкны харилцагчийн эрсдэлийг үнэлсэн баримт бичиг зэрэг нэмэлт мэдээллийг энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс гаргуулан авах эрхтэй.

/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.