8 дугаар зүйл. Харилцагчийн талаарх баримт, материалыг хадгалах

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Харилцагчийн талаарх баримт, материалыг хадгалах

8.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд харилцагчийн хийсэн гүйлгээ, данс болон харилцагчийн талаар энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу олж авсан мэдээлэл, баримт бичгийг тухайн данс хаагдсан, эсхүл гүйлгээ хийгдсэнээс хойш таваас доошгүй жилийн хугацаанд хадгална.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэл, баримт бичгийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд эрх бүхий хууль сахиулах байгууллагын хүсэлтээр шуурхай гаргаж өгөхөд бэлэн байдалтай хадгална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.