161 дугаар зүйл. Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.1.Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгслийг биржийн болон биржийн бус зах зээл дээр энэ хуульд нийцүүлэн гаргаж болно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
161.2.Энэ хуулийн 161.1-д заасны дагуу гаргах өрийн хэрэгслийг бүртгэх, түүнд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журмыг Хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./