191 дугаар зүйл. Банкнаас үнэт цаасны зах зээлд гаргасан хадгаламжийн сертификат арилжих /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

191 дугаар зүйл. Банкнаас үнэт цаасны зах зээлд гаргасан хадгаламжийн сертификат арилжих /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.1.Банкны тухай хуулийн 6.1.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй банк хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргаж болно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.2.Үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргах хадгаламжийн сертификатыг бүртгэх, арилжих, тайлагнахтай холбогдох журмыг Төв банк /Монголбанк/ болон Хадгаламжийн даатгалын корпорацийн саналыг харгалзан Хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.3.Банк хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргахдаа Төв банк /Монголбанк/-ны санал, дүгнэлтийг гаргуулж, Хороонд ирүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.